Бидний тухай

KAN-WIN-ийн эрхэм зорилго нь даван туулагчдад чиглэсэн цогц үйлчилгээ, боловсрол, Америкийн Ази нийгмийн бүлэг болон бусдад хүрч үйлчлэх замаар хүйсэд суурилсан хүчирхийллийг устгах явдал юм.

KAN-WIN-ийн алсын хараа нь хүчирхийлэл, дарамтаас ангид эрүүл, аюулгүй нийгмийн бүлэг бүрдүүлэхэд оршино. Бидний үнэт зүйлс бол:

  • Бид хүн нэг бүрийг эрхэмлэн үзэж, хүндэтгэл, эрхэм чанартай зарчмаар хандана. Бид хүмүүст харилцан ярилцах үедээ үнэнч байх, зорилготой хандах, нөлөөлөх, төрөл бүрийн болоод заримдаа сорилт тулгарах санал бодлоо илэрхийлэх боломжтой болох зэрэг даван туулагчийн хүсэл, хэрэгцээнд чиглэсэн аюулгүй, зоригтой орчин бүрдүүлнэ.

  • Хариуцлагаа хуваалцах: Хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг хүлээнэ гэдэг бол бидний хүчирхийлэл, дарамтаас ангид эрүүл, аюулгүй хүй олныг бүрдүүлэн алсын харааны амин чухал хэсэг юм. Бидний хэн нь ч санаатай болон санамсаргүйгээр хортой үйлдэл хийж болно. Бид хийсэн үйлдлийнхээ үзүүлэх нөлөөг хүлээн зөвшөөрөх, энэ үйлдлээ шийдвэрлэх арга эрэлхийлэх, дахин ийм үйлдэл гаргахгүйн төлөө зан үйлээ өөрчлөх талаар суралцах хэрэгтэй.

    Соёлын даруу байдлыг хэрэгжүүлэх: Хэдийгээр бид янз бүрийн гаралтай даван туулагчдын соёлын ялгааг мэддэг, мэдрэмжтэй дэмжигч байхыг хичээдэг ч хэл болгоныг сурч, ёс заншил, дадал бүрийг ойлгож чадахгүй гэдгээ мэднэ. Иймээс бид бусдаас суралцах чадвар, эрмэлзлийг өөриймшүүлэхийн зэрэг өөрийгөө таних, өөрийгөө шүүмжлэх тасралтгүй явц болох соёлын даруу байдлыг хэрэгжүүлдэг билээ. Бид даван туулагчдаас, бие биеэсээ суралцах сэтгэлгээтэй.

  • Нийгмийн бүлэгт тулгуурласан шийдэл эрэлхийлнэ: Бид нийгмийн бүлэг, хамт олныхоо өөрсдөд тулгарсан асуудалд хамгийн сайн тохирох шийдэл олж чадах хүч, авьяаст итгэдэг.

    Нийгмийн бүлэгтэй хамтран ажиллах: Бид итгэлцэл, эв нэгдэлд тулгуурласан утга учиртай хамтралаар дамжуулан нийгмийн бүлгээ чадавхжуулдаг.

  • Бидний хийж буй энэ ажил хүйсэд суурилсан хүчирхийллийг таслан зогсоохын тулд даван туулах, дасан зохицох чадвар, итгэл найдвар, хүсэл тэмүүлэл, тууштай байдлаа тасралтгүй нэмэгдүүлж, тогвортой дэмжиж байж оршин тогтнодог гэдэгт итгэдэг. Тиймээс бид зорилготойгоор өөрийгөө хайрлах, хамт олноороо халамжлах дадал суулгах замаар эдгэх, нөхөн сэргэх орон зай, цаг хугацаа, нөөц боломж бий болгохыг хичээж байгаа билээ.

Бидний үйлчилгээ, хөтөлбөр

  • KAN-WIN хос хэлт ажилтан, хэлмэрч бүхий 24 цагийн олон хэлээр үйлчилгээ үзүүлдэг шууд утас ажиллуулдаг. Энэхүү үйлчилгээ нь өөр хэлээр ярьдаг цагаач нарт орчуулагчаар дамжуулах үйлчилнэ.

    KAN-WIN-ы шууд утас бол гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн халдлагад өртсөн хохирогчдын хамгийн эхэнд ханддаг цэг юм. Бэлтгэгдсэн ажилтнууд, сайн дурын ажилтнууд хямралын үеийн шууд утсанд жилийн турш, долоо хоногийн долоон өдөр, 24 цаг хариулах болно. Манай ажилтнууд жилд 350 гаруй дуудлагад хариу өгч, гамшигт нэрвэгдсэн даван туулагчдыг сонсож, хүчирхийлэлт нөхцөл байдлаас гарах тусламж эрэлхийлэхэд нь туслан, холбогдох үйлчилгээ, хөтөлбөр лүү чиглүүлдэг билээ. Танд илүү их, байнгын тусламж хэрэгтэй бол KAN-WIN-ы ажилтнууд бүх дуудлагатай дахин холбогдоно.

  • KAN-WIN нь шилжилтийн орон сууцны хөтөлбөрөөр дамжуулан гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн халдлагад өрсөн хохирогчдод Чикаго хотын төвд байрлах хэсэгт тохиромжтой, боломжийн үнэтэй орон сууц (хүүхдийн хамрах сургуулийн дүүрэг, зорчих тээвэр, ажил, түрээс, аюулгүй байдал зэрэг хүчин зүйлсийг харгалзан) олоход туслахын зэрэгцээ 24 сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн дэмжлэг, гурван сарын ус, цахилгааны дэмжлэг үзүүлдэг. Шилжилтийн орон сууцны хөтөлбөрийн тухайн тохиолдлын удирдлага, эдийн засгийн хичээлүүд нь (амьдралын санхүүгийн зорилго тавих, тэтгэлэгт өргөдөл гаргах, мэргэжлийн сургалтад хамрагдах, ажлын ур чадвараа сайжруулах, нийгмийн халамжид хамрагдах гэх мэт) манай үйлчлүүлэгчдийг амьдралдаа, санхүүгийн хувьд бие даахад нь тусална. Мөн төслийн хүрээнд сэтгэл хөдлөлөө удирдах ганцаарчилсан болон бүлгээр ажиллах зөвлөгөө, сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлдэг. Энэ талаар нэмэлт мэдээлэл авах бол TH Хөтөлбөрийн зохицуулагчтай холбогдоно уу

    info@kanwin.org

  • Хууль зүйн өмгөөллийн баг даван туулагчдад Иллиной мужийн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Иллиной мужий гэр бүлийн тухай хууль, цагаачлалын бодлого, бусад холбогдох эрүүгийн болон иргэний эрх зүйн тогтолцоотой холбоотой өөрсдийн хууль ёсны эрхээ ойлгох, мэдэж авахад нь туслалцаа үзүүлнэ. Бид даван туулагчдад хууль ёсны эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлж, хурцадмал байдлыг даван туулахад нь тусална. Түүнчлэн яаралтай хамгаалах захирамж гаргуулах, цагаачлалын төлөвөөс чөлөөлөх, гэр бүлийн хуультай холбоотой зэрэг өргөдөл гаргахад тусламж үзүүлдэг. Бид шүүх ажиллагааны явцад танд хань болж, таны эрхийг хамгаална. Үйлчлүүлэгчийг хууль зүйн туслалцаа авахад туслах үүднээс хуулийн байгууллагад лавлагаа мэдээлэл өгөх боломжтой. Бид даван туулагчдыг өөрсдийг нь, хүүхдүүдийг нь хамгаалах аюулгүй байдлын төлөвлөгөө гаргахад тусална. Энэ талаар нэмэлт мэдээлэл авах бол Хууль зүйн өмгөөллийн багтай холбогдоно уу

    info@kanwin.org

  • Тулгарсан хямрал шийдэгдмэгц бодит тохиолдлын удирдлагын явц эхэлнэ. Та урт хугацааны үйлчилгээ авах сонирхолтой бол бид тантай таны амьдралын богино, урт хугацааны зорилт, хэрэгцээг хэлэлцэх юм. KAN-WIN-ы үйлчилгээ нь таны соёлын суурь, хэлийг ойлгох явцад тулгуурладаг. Бүх үйлчилгээ үнэгүй, нууцлалтай, олон хэлээр (Солонгос, Хятад, Монгол, Англи хэлээр) явагдана. Үйлчилгээнд дараах багтдаг: Хувь хүний зөвлөгөөн - KAN-WIN-ы зөвлөхүүд зөвлөхийн боловсрол эзэмшсэн, тусгай зөвшөөрөлтэй байдаг. Зөвлөгөө өгөх үйлчилгээ нь гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн халдлагын хохирогчдод цочрол, гэмтлээс ангижрах, суурь хувийн асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг билээ. Ажлын ур чадвар хөгжүүлэх - Компьютерын анхан дунд шатны сургалт, англи хэлний сургалт, анкет бичих, ярилцлагад орох чадвар, хүрээллээ тэлэх гэх мэт. Эдий засаг, санхүүгийн чадвар хөгжүүлэх - Үйлчлүүлэгчдэд орлого, зарлага зэрэг хувийн санхүүгээ ойлгох, удирдахад туслах 8 долоо хоногийн санхүүгийн удирдлагын сургалт бий. Бусад - Үйлчлүүлэгч шаардлагад нийцсэн тохиолдолд KAN-WIN нийгмийн халамж авахад тусална.

  • Дэмжлэгийн бүлгэм нь хүчирхийлэлд өртсөн даван туулагчдад ганцаардал, тусгаарлалтаас ангижрах, бусад хүмүүстэй холбогдох, энэ бүхнийг ганцаараа туулаагүй гэдгийг ойлгоход тусалдаг. Манай бүлгэм даван туулагчид өөрсдөд нь тулгарч буй хүндрэл, сорилоо илэрхийлэх, судлах, тусгаарлагдмал байдлаа багасгаж, ижил тохиолдол туулсан бусад даван туулагчидтай холбогдох, Азийн соёлын хүчин зүйлсийг багтаасан сэтгэл зүйн зөвлөгөө авах, эрүүл мэнд, эдийн засгийн удирдлага, өөрийгөө халамжлах, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр, кредит онооны түүх, карьер төлөвлөлт зэрэг олон тустай мэдээлэл авч болох аюулгүй, хувийн орчин бүрдүүлж өгнө. Мөн дэмжлэгийн бүлгэмээс долоо хоногт нэг удаа Ази оройн хоолоор үйлчлэх ба нийтийн тээврээр ирэхэд таатай газар байрлах тул оролцогчид хүүхдүүдээ авчрах, хүүхдийн хөтөлбөрийн үйл ажиллагаанд оролцуулах боломжтой.

  • Хүүхдэд зориулсан төслүүд нь эцэг эх-хүүхдийн харилцааг бэхжүүлэх, гэр бүлийн сайн харилцааны зөв чадвар хөгжүүлэх, соёлын болоод үе хоорондын зөрүүнээс үүдэлтэй зөрчилдөөнийг намжаах, эх хүүхдийн өөрийгөө буруутгах, уурлах, ганцаардах, ичих мэдрэмжийг бууруулах, эх хүүхдийн зөрчилдөөн шийдэх чадварыг сайжруулах, өөртөө итгэх итгэл, сурлагын ахиц дэвшил, нийгмийн эрүүл харилцааны чадварыг дээшлүүлэх зэрэг зорилгоор гэр бүлүүдтэй хамтран ажилладаг. Хүүхдэд зориулсан төсөл бодит тохиолдлын удирдлага, хувь хүнд зориулсан зөвлөгөө өгөх, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, хүүхдийн үйл ажиллагааны бүлэг, боловсрол, хүүхэд асрах эрх хамгаалах, мэдээлэлд зуучлах, дагалдах үйлчилгээ үзүүлэх, зугаалга, баярын үдэшлэг зохиох гэх мэт үйлчилгээ үзүүлнэ.

Та юу хийж болох вэ?

Сайн дурын ажилтан болох

Та KAN-WIN байгууллагын сайн дурын ажилтан болохоор сонирхож байна уу? Бидэнд Мандарин, Кантон, Монгол, Филиппин, Япон зэрэг Азийн бусад орны хэлээр ярьдаг сайн дурын ажилтан нэн чухал хэрэгтэй байгаа билээ. Та дараах чиглэлээр сайн дурын ажил хиых боломжтой:

  • Гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн халдлагын талаар 40 цагийн сургалтад хамрагдсан байх шаардлагатай.

    Шууд утсанд хариулах

    Хямралын үед арга хэмжээ авч туслах (хохирогчийг шүүхэд дагалдан явах, цагдаагийн газар, эмнэлэг зэрэг газар луу явах гэх мэт)

    Хүүхдүүдэд хичээл заах

    Бүлгээр хийх арга хэмжээ зохион байгуулахад оролцох

  • Хүйсэд суурилсан хүчирхийлэл зэрэг сэдвээр мэдээ бэлдэх, оролцох

    Олон нийтийн үйл ажиллагаанд оролцож, KAN-WIN-ы талаар болон үзүүлдэг үйлчилгээний талаар олон нийтэд танилцуулах

    Олон нийтэд хүргэхэд туслах

    Нөөцийн каталаг шинэчлэхэд туслах

  • KAN-WIN-ы вебсайт, Facebook, Twitter хаяг зэргийг шинэчилж, авч явах

    Сургалтын материал, загварын брошур, зураг хуудас зэргийг цуглуулах, боловсруулах

  • Жил бүрийн хандив босгох оройн хоол, бусад арга хэмжээг төлөвлөх, хуваарь гаргахад туслах

    Санхүүжилтийн эх үүсвэр хайж олох, буцалтгүй тусламжийн өргөдөл бичихэд туслах

    Хамаатан, найз нөхөд, хамт ажиллагсдаа KAN-WIN-ыг дэмжихийг уриалах

Танд сайн дурын ажил хийх талаар нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол 847.299.1392 дугаар, outreach.edu@kanwin.org хаягаар холбогдоно уу. 

Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?

Гэр бүлийн хүчирхийлэл бол ямар ч харилцаанд нэг хүн өөр дотнын хамтрагч, гэр бүлийн гишүүндээ эрх мэдэл, хяналтаа тогтоохын тулд ашигладаг хүчирхийлэлт зан үйлийн хэв маяг юм. Хүчирхийлэлт зан үйл бие махбодын, сэтгэл хөдлөлийн, үгэн, бэлгийн гээд олон янзаар илэрдэг. Ийм хүчирхийлэгчийн хохирогчдод харилцаанаас зугтахад маш хэцүү байдаг. Харамсалтай нь олон олон даван туулагч хэдэн арван жил хүчирхийлэлд өртөж зовдог аж. Хүчирхийлэл нь дотнын хамтрагч (эсрэг, ижил хүйсний), ээж, аав, хадам, ах эгч, насанд хүрсэн хүүхдүүдээс ч гарна. 

  • Биеийг нь түлхэх, барьж авах, сэгсрэх

    Маажих, хазах

    Багалзуурдах, боомилох

    Таныг айлган сүрдүүлэхийн тулд гэртээ юм авч шидэх

    Хүүхдээ, тэжээвэр амьтнаа хүчирхийлэх

    Таны хувийн эд зүйл, өмчийг гэмтээх

    Таныг цохих, өшиглөх

    Таныг зэвсэг, багажаар гэмтээх

  • Таны биеийг гэмтээнэ гэж сүрдүүлэх

    Өөрсдийгөө гэмтээнэ гэж сүрдүүлэх

    Орилох, хашгирах

    Өөрийн хүчирхийлэлт зан үйлдээ таныг буруутгах

    Таныг ичээх, доромжлох

    Таныг тусгаарлах

    Таны цаг, үйлдэл, бусад хүнтэй холбогдохыг (гэр бүлийг оролцуулаад) хянах

    Мэдээлэл нуун дарагдуулах, эсвэл гэр бүлийн чухал асуудлын талаар худлаа ярих

  • Таны банкны данс, бүртгэл, хөрөнгийн мэдээлэлд хандах эрхийг хаах

    Танаас санхүүгийн бичиг баримт нуух

    Таны орлогод хандах эрхтэй байх

    Мөнгө хэрхэн зарцуулж байгааг удирдах

    Таны кредит оноог хохироох

    Мөнгө суутгах, эсвэл маш өчүүхэн мөнгө өгөх

    Таныг ажиллах, мөнгө олохыг зөвшөөрөхгүй байх

    Таны ажилд саад болох

  • Таныг бэлгийн харьцаанд орохыг албадах

    Таныг тааламжгүй бэлгийн харьцааны үйлдэл хийхийг албадах

    Таныг зөвшөөрөх боломжгүй байх үед бэлгийн харьцаанд орохыг хүсэх

    Бэлгийн хувьд доромжилсон үг, үйлдэл хийх

    Танд тааламжгүй зүйл үзэхийг албадах

    Таныг үр хөндүүлэх, жирэмслэх, үргүй болохыг албадах

Бэлгийн халдлага гэж юу вэ?

Бэлгийн халдлага гэдэг нь хүнийг ямар ч үед хүсээгүй байхад нь зөвшөөрөлгүйгээр бэлгийн хавьталд орох, орохыг завдах, орж дуусахыг албадах, шахах, итгүүлэхийг хэлнэ. Хамтрагч тал хоёул өөрсдийн сайн дураар, хүсэл зоригоороо бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрөх буюу зөвшөөрөл өгвөл харилцан тохиролцож зөвшилцсөн бэлгийн харьцаанд тооцогдоно. Зөвшөөрөлгүй бэлгийн харьцаа бол бэлгийн халдлага/хүчин юм.

  • Мансууруулах бодис, архины нөлөөнд байгаа үед

    Хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр сүрдүүлэх үед

    Тухайн үйлдлийн мөн чанарыг ойлгох чадваргүй үед

    Ихэнх тохиолдолд 17 наснаас бага насны хүүхэд байх үед

    Бодлоо өөрчлөхийг нь шахсан, ятгасан үед.

  • “Үгүй” гэж хэлээгүй гэдэг нь “тийм” гэсэн үг биш.

    “Тийм” гэдэг бол ил тод, тодорхой “тийм” гэж хэлсэн байх ёстой.

    Хүн мансуурсан үед хуулийн дагуу бэлгийн харьцаанд орох зөвшөөрөл өгч чадахгүй бөгөөд мансуурсан хүнтэй бэлгийн харьцаанд орох бол ХҮЧИН юм.

    Гэрлэсэн, болзож буй харилцааны үедээ ч зөвшөөрөлгүйгээр бэлгийн харьцаанд орохыг хүчлэх нь бэлгийн халдлагад тооцогддог.

Эрхээ мэдэх

  • Иргэний холбоо барихгүй байх захирамж нь бэлгийн хүчирхийлэл, бэлгийн халдлагад өртсөн даван туулагчдаас “хол байх” тушаал юм. Ийм төрлийн захирамж нь гэмт этгээдийг хохирогчтой холбоо барих, ойр байхыг хязгаарладаг. Та гэмт этгээдтэй харилцаатай байх шаардлагагүй. Цагдаагийн тайлан байх шаардлагагүй.

    Гэр бүл, нэг гэрийн гишүүний хүчирхийлэлд өртсөн хохирогч Хамгаалах захирамж гаргуулах боломжтой. Энэ хүчирхийлэл нь гэр бүлийн, бэлгийн аль нь ч байж болно.

  • Гэмт хэргийн хохирогчдод: U-Visa

    Та гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн халдлагын хохирогч бөгөөд мөрдлөг, мөрдөн байцаах ажиллагааг дагаж мөрдөх хүсэлтэй байгаа бол U-Visa авах шаардлага хангах магадлалтай. Та U-Visa авбал АНУ-д 4 жил хууль ёсоор амьдарч ажиллаж болох ба цагаачлалын төлөвөө өөрчилж, гэр бүлийн зарим гишүүнээ ивээн тэтгэж/спонсорлож болно.

    Хүний наймааны хохирогчдод: T-Visa

    Та хүний наймааны (бэлгийн мөлжлөгийн наймаа орно) хохирогч бөгөөд мөрдлөг, мөрдөн байцаах ажиллагааг дагаж мөрдөх хүсэлтэй байгаа бол T-Visa авах шаардлага хангах магадлалтай. Та T-Visa авбал АНУ-д 3 жил хууль ёсоор амьдарч ажиллаж болох ба цагаачлалын төлөвөө өөрчилж, гэр бүлийн зарим гишүүнээ ивээн тэтгэж/спонсорлож болно.

    АНУ-ын иргэний, эсвэл хууль ёсны байнгын оршин суугчийн хүчирхийлэлд өртсөн хамтран амьдрагчдад: Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн эсрэг хуулийн (VAWA) дагуу өөрөө өргөдөл гаргаж болно

    Хэрэгтэн, хүчирхийлэгч таны хамтран амьдрагч бөгөөд АНУ-ын иргэн, хууль ёсны байнгын оршин суугч бол VAWA-н тусламжтайгаар цагаач хохирогч хүчирхийлэгч хамтрагчаас хамааралгүй АНУ-д хууль ёсоор оршин суух статус авах хүсэлт гаргахыг зөвшөөрдөг.

  • Гэмт хэргийн хохирогчдод нөхөн төлбөр үзүүлэх тухай хууль

    Иллиной мужид хүчирхийллийн гэмт хэргийн зарим хохирогч гэмт хэргийн улмаас үүссэн бэлгийн халдлага, гэр бүлийн хадлага зэрэг гэмт хэргээс гарсан өөрийн зардалдаа 27,000 ам.доллар хүртэлх санхүүгийн тусламж авах боломжтой. Жишээлбэл эмнэлэг, эмчилгээний төлбөр, зөвлөгөөний зардал зэрэгт нөхөн олговор авна. Бусад шаардлага хангах зардалд нүүлгэн шилжүүлэх зардал, эмнэлэг рүү очих, ирэх тээврийн зардал ба эдгээрээр хязгаарлагдахгүй бусад зардал орно. Хохирогч нөхөн олговрын шаардлагад нийцэхийн тулд гэмт хэрэг гарснаас хойш 72 цагийн дотор хууль сахиулах байгууллагад мэдэгдсэн байх ёстой. Харин бэлгийн халдлагын хохирогч гэмт хэрэг гарснаас хойш 7 хоногийн дотор хууль сахиулах байгууллагад мэдэгдэх ёстой. Өргөдлийг гэмт хэрэг гарсан өдрөөс хойш 2 жилийн дотор ЭСВЭЛ эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш 1 жилийн дотор хоёрын аль хожуу тохиосон хугацааны дотор гаргана.

    Хохирогчийн эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой байдлын тухай хууль (VESSA)

    Бэлгийн болоод гэр бүлийн хүчирхийллийн хохирогч ихэвчлэн шүүх, эмнэлэг зэргээс тусламж авахын тулд ажлаасаа чөлөө авах хэрэгтэй болдог. VESSA хуулийн дагуу 15-аас доошгүй ажилтантай ажил олгогч танд ажлаа алдахгүй байх баталгаатай чөлөө (цалингүй) өгөх ёстой байдаг тул та ажлаасаа халагдана гэж зоволгүй тусламж авах боломжтой болно. Чөлөөний хугацаа ажил олгогчийн хэмжээнээс хамаарна.

    Орон гэр аюулгүй байх тухай хууль

    Бэлгийн, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч түрээсийн байшиндаа байх нь тэдний бие махбод, сэтгэл хөдлөлийн эрүүл мэндийг хохирооно гэж үзвэл гэрээсээ явахыг хүсдэг. Та Орон гэр аюулгүй байх тухай хуулийн дагуу зарим тохиолдолд түрээсээ хугацаанаас нь өмнө дуусгаж, түрээсийн байшингаа орхих буюу хүчирхийлэгчийг гэртээ оруулахгүйн тулд цоожоо сольж болно.

  • Бэлгийн хүчирхийлэл даван туулагчдыг яаралтай эмчлэх тухай хууль (SASETA)

    Та улсын эмнэлгийн тусламж авах боломжгүй, хувийн эрүүл мэндийн даатгалгүй тохиолдолд SASETA хуулийн тусламжтайгаар бэлгийн халдлагатай холбоотой яаралтай тусламжийн өрөөнд хэвтэх зардлаа нөхөх тусламж авч болно. Энэ тохиолдолд танд эмчилгээний төлбөрийн нэхэмжлэх ирэх ёсгүй. Мөн та 90 хоногийн дагалдах үзлэг, үйлчилгээний төлбөр төлөх шаардлагагүй. Эмнэлэг Иллиной Мужийн Төрийн Тусламжийн Хэлтсээс нөхөн төлбөр авах болно.

    Мөн танд гэмтэл, халдвар, БЗХӨ, ХДХВ, жирэмслэлт, жирэмслэлтээс хамгаалах яаралтай тусламжийн талаар мэдээлэл өгнө. Нотлох баримт цуглуулах иж бүрдлийг танд санал болгох бөгөөд та зөвшөөрч, зөвшөөрөхгүй байж болно. Эмнэлэг цагдаа дуудах шаардлагатай боловч цагдаатай ярих эсэхээ өөрөө шийдэж болно. Та мөн зөвлөгөө, өмгөөллийн талаар лавлагаа авах боломжтой.

  • Иллиной мужид гэмт хэргийн хохирогч олон чухал эрхтэй байдаг. Жишээлбэл хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад шударга, хүндэтгэлтэй хандлага хүсэх эрхтэй. Мөн дараах асуудлын талаар мэдэх эрхтэй:

    Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болох огноо, цаг, газар

    Шүүхийн бүх ажиллагаа, ийм ажиллагаа цуцлагдсан талаарх мэдээлэл

    Нийгмийн үйлчилгээ, санхүүгийн тусламж, ажил олгогчийн оролцооны талаарх мэдээлэл

    Хариуцагчийг сулласан тухай, хэргийн эцсийн шийдвэрийн тухай гэх мэт мэдээлэл

    Хохирогч мөн дараах байдлаар яллах ажиллагаанд оролцох эрхтэй:

    Бүх шүүх хуралдаанд оролцох

    Бүх шүүх хуралдаанд орчуулагч оролцуулах

    Өмгөөлөгч, туслах хүн авчрах

    Боломжтой тохиолдолд шүүх хуралдааны үеэр хүлээх талбайг хамгаалуулах гэх мэт

Хандив өргөх

KAN-WIN-ыг дэмжээрэй! KAN-WIN даван туулагчид чиглэсэн үйлчилгээ үзүүлэх, боловсрол олгох, өмгөөлөх замаар хүйсэд суурилсан хүчирхийллийг устгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн тулд таны дэмжлэг хэрэгтэй байна. Таны даван туулагчдад үзүүлсэн үнэлж баршгүй их дэмжлэг, нөхөрлөл, эерэг давлагаалсан нөлөөлөлд танд баярлалаа.

  • Бид бэлэн мөнгө, чек, кредик карт, хувьцаа хэлбэрээр хандив хүлээн авдаг. Чекээ KAN-WIN-д төлөхөөр тэмдэглээд дараах хаягаар илгээнэ үү.

  • Даван туулагч бэлгийн карт ашиглан жилийн аль ч үед өөрсдөө шийдвэр гарган хүнсний дэлгүүр, шатахуун түгээх станцаар өөрсдөө хэрэгцээт зүйлээ худалдан авч чадна. Бэлгийн карт худалдан аваад манай доорх хаягаар шуудангаар илгээх буюу манай give@kanwin.org цахим шуудангаар явуулахад л хангалттай.

  • Энд дарж манай даван туулагчдад итгэлийн зурвас илгээгээрэй! Манай багийнхан хүлээн авсан зурвасаа даван туулагчид, тэдний гэр бүлийнхэнтэй хуваалцана.

  • Бэлэн бүтээгдэхүүн хандивлаж болно. KAN-WIN задлаагүй ууттай будаа, гоймон, живх зэрэг шинэ бүтээгдэхүүн хүлээн авч байна. Бид мөн шилжилтийн орон сууцны хөтөлбөрийн оролцогчдод зориулан таваг, аяга, гал тогооны хэрэгсэл зэрэг гамтай хэрэглэсэн ахуйн хэрэгцээний зүйлс хүлээн авдаг. Та хандивлахыг хүссэн ийм төрлийн зүйлсийн зургаа give@kanwin.org хаягаар илгээвэл манай ажилтан тантай холбогдох болно. (Бид хуучин хувцас хүлээн авдаггүй!)

Холбоо барих мэдээлэл

KAN-WIN • P.O. Box 996 • Park Ridge, IL 60068 • give@kanwin.org

KAN-WIN шинэ мэдээ мэдээлэл

KAN-WIN-ийн талаарх шинэ мэдээ, мэдээллийг танд имэйл-ээр хүргэхийн тулд Та бүртгүүлнэ үү!

Бидэнтэй холбогдох

Яаралтай тусламж хэрэгтэй байна уу? 
Манай 24 цагийн олон хэлт шууд утасны 773.583.0880 дугаараар залгаарай

Бусад асуудлаар холбогдох бол манай оффисын 847.299.1392 дугаараар (Даваа - Баасан, өглөөний 9 - оройн 5 цаг) залгах буюу info@kanwin.org хаягаар захидал илгээнэ үү